Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Сэтгүүлч Б.Ганчимэг Х.ЭРХЭС ХҮҮГИЙН ААВТАЙ ярилцжээ

Сэтгүүлч Б.Ганчимэг Х.ЭРХЭС ХҮҮГИЙН ААВТАЙ ярилцжээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-07-07 11:44:35

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох ч зардал нь хүрэхгүй маш хүнд байдалд байгаа Х.Эрхэс хүүгийн аав О.Хэрлэнтэй Туркийн Истанбул хотноо уулзаж, ярилцжээ.

Түүний ярилцлагын хэсгээс хүргэж байна. Та бүхэн ярилцлагын дэлгэрэнгүйг Б.Ганчимэг сэтгүүлчийн interview.mn сайт болон baabar.mn дэх түүний нийтлэлчийн булангаас  уншаарай.

Сэтгүүлч Б.Ганчимэг "Турк улсын Истанбул хотод чөмөг солиулах хагалгаанд орохоор эмчлүүлж байгаа Х.Эрхэс хүү хүнд байдалд байна. #SaveErkhes хандивын аян зогсонги байдалд оржээ. Төлбөрийг нь бүрдүүлж өгөхөд та бүхнийг туслаач гэж би чин сэтгэлээсээ гуйж байна. Хоёрын хоёр бүлтгэр нүдэнд гунигийн сүүдэр унаж, аврал эрэн ширтэж буйг харахаас ч халирам байна" хэмээн уулзалт, ярилцлагынхаа дараа Монголын ард түмэнд хандан бичсэнийг дамжуулахын сацуу Х.Эрхэс хүүд туслах сайхан сэтгэлээ дахин нэг цэлийтэл нээхийг уриалж байна.  

Хандивын данс: Хаан банк: 5376143218 (Ээж У.Солонго) 

* * *

Зовлон жаргал сүлэлдсэн, золио тэнхээ сорьсон нүргээнт энэ хотод аз ивээл эрэн алагхан зүрх цохилно...

...Зовлонг сөрөн, зол гуйж арга мухардан яваа эцэг хүн миний өмнө сууж байна. Энэ бол хорвоогийн хамгийн аймшигтай үе гэдгийг би мэднэ. Яриагаа эхлүүлж төвдөхдөө хаа холоос ахыгаа аврахаар зүтгэж ирсэн Маргад хүүтэй үг солих гэж оролдов.

-Чи мундаг юм аа. Чамаар бахархаж байна. Ахыгаа удахгүй аварна, тийм үү?

-Тийм. Би ахыгаа аварна...хүү үүнээс өөр үг хэлсэнгүй. 

Гэнэн ариухан, гэм хорын өчүүхэн ч буртаггүй энэ нялх амьтны харцанд хүртэл ямар нэгэн зүйл хүлээсэн юм шиг, энгийн нэг ойлголтоор амархан тайлбарлан хэлэх боломжгүй зүйл шингэжээ. Аргагүй дээ, түүний эргэн тойронд ганцхан л сэдэвтэй яриа өрнөж байгаа. Тэд олон сарын турш тэр ганцхан сэдвээр л амьсгалж байгаа болохоор...

Ингээд бидний яриа эхэллээ.

-Уучлаарай, би диктафонгүй явна.

-Одоо чинь бүх юм гар утсан дотор орчихсон шүү дээ. 

-Тийм. Гэхдээ диктафонтой яриад сурчихсан. Хоёулаа хүний газар хүнд хэцүү үед уулзлаа. Ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа.

- Танд би маш их баярлаж байна. Биднийг зориод, олоод ирсэн нь сайхан байна.

-Одоо Эрхэс хүүгийн биеийн байдал яг ямар байна вэ. Эмнэлэгт ээжтэйгээ хамт байгаа гэж сонссон. Хэвтээд хэр удчихав?

-Манай гэр бүл Истанбул дахь Монголын консулын гадаа очсон доо. Та сошиалаар харсан байх. Тэр үйл явдлаас хойш тав хоногийн дараа эхнэр хүү хоёр маань эмнэлэгт хэвтсэн. Тэгээд одоо бол чөмөг шилжүүлэн суулгах бэлтгэл ажилдаа ороод, эмчилгээ нь явагдаж байгаа. Маргааш бага хүү бид хоёр эмнэлэгт хэвтэнэ.

Ярилцлагыг цааш уншихын тулд ЭНД ДАРААРАЙ 

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2022-07-07 11:44:35

Сэтгэгдэл бичих