Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
"Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжсэн 110 мянган гарын үсгийг УИХ-ын даргад өглөө"

"Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжсэн 110 мянган гарын үсгийг УИХ-ын даргад өглөө"

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-05-12 15:28:00
    УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" шаардлагын иргэдийнхээ хамт тавьсан. Ингэхдээ УИХ-д таван өдрийн хугацаа өгсөн. Харин энэ хугацаа өнөөдөр дууслаа. Иргэдтэйгээ уулзлаа, ярилцлаа. 
    Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай болсон гэдэгт маш олон иргэн санал нэгдэж, өөрсдөө ирж уулзаж байна.  Одоогоор 110 гаруй мянган гарын үсэг цуглаад байна. Энэ гарын үсгийг өнөөдөр УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. Яагаад гишүүдийн тоог өсгөх ёстой вэ, яагаад сумдын тоог хязгаарлах вэ, яг ямар учиртай вэ гэдгийг иргэдэд ярьж өгөхөд тэд бүгд дэмжиж байна. Үр дүнд нь өнөөдөр л хийхгүй бол болохгүй юм байна гэдгийг иргэд хүлээн зөвшөөрч байна. Ийм хэмжээний өөрчлөлтийг хийхэд зарим нөхцөл шаардлагатай. 
   Зарим улсуудын хувьд завгүй, Монголын сонирхох хандлагагүй байгаа дээр нь бид энэ өөрчлөлтийг хийвэл тохиромжтой.  Иргэд маань өөрсдөө энэ өөрчлөлтийг хийхийг хүсэж байна. Өмнөх 30 жилд бид тодорхой хэмжээнд алдлаа, дараагийн 30 жилд алдах эрх байхгүй. Энэ агуулгаар өнөөдөр гарын үсгээ өглөө. УИХ-ын дарга маш хүндэтгэлтэйгээр, гайхаж хүлээж авлаа. 
   Богино хугацаанд ийм их гарын үсэг зурсан нь хүлээлтээс давав. Иймд иргэдийнхээ шаардлагыг хүлээн авч, ажил хэрэг болгоно гэж итгэж байна. УИХ-ын дарга бол Үндсэн хуулиа өөрчлөх замаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн нь сайн мэдээ.  Ташрамд хэлэхэд, тав хоногийн хугацаатай шаардлагын хариуг маргааг Төрийн байгуулалтын байнгын хорооноос авна" гэлээ.
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-05-12 15:28:00

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

erka
ene neg har nobsh bas man namiin zahialgaar unench durd togllood bna da ardna baigaa garuudiig haraad baigaaraa hurdan gishuun bolj hurdan hulgai hiih tsaraitai nud mudiini haraach buur uych hiihees butsahgui hunii hartstai baigaa biz ta nar tord garah boloogui medleg chni dutna deereesni zuudneesee ser malnuudaa
2022-05-12 20:57:00 - 103.212.117.66