Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Дэлхийн аваргын түүхэнд хамгийн сунжирсан тоглолтод англичууд хожив

Дэлхийн аваргын түүхэнд хамгийн сунжирсан тоглолтод англичууд хожив

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-11-23 08:56:53
Өчигдөр болсон 1966 оны дэлхийн аварга Англи, Ази тивийн төлөөлөл Ираны шигшээ багийн тоглолт дэлхийн аваргын түүхэнд хамгийн сунжирсан тоглолтоор бүртгэгдэв. Ерөнхий шүүгч эхний үеийг 14, хоёрдугаар үеийг 10 минут сунгасан ба хоёр багийн тоглолт 117 минут 16 секунд үргэлжилсэн байна. 6:2-оор дэлхийн аваргууд хожсон уг тоглолтод Англиас Б.Сака 43 болон 62, Ж.Беллингем 35, Р.Стерлинг 45+1, М.Рашфорд 51, Ж.Грилиш 90 дэх минутад гоолдов. Харин 65 дахь минутад бөмбөг оруулсан Ираны М.Тареми 90+13 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэжээ. Хамгийн сунжирсан тоглолтын өмнөх дээд амжилтыг 1994 оны дэлхийн аваргын БНСУ, Боливийн тоглолт эзэмшиж байсан аж. Эл тоглолт 103 минут 56 секунд үргэлжилсэн юм.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-11-23 08:56:53

Сэтгэгдэл бичих