Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Улаанбаатарт -4 хэм хүйтэн байна

Улаанбаатарт -4 хэм хүйтэн байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-11-23 08:25:19

11-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар -23...-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус, өдөртөө Дархадын хотгороор -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -12...-14 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-11-23 08:25:19

Сэтгэгдэл бичих