Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарыг Монголд тагнуул хийсэн үндэслэлээр 8 жилийн хорих ял оноожээ

Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарыг Монголд тагнуул хийсэн үндэслэлээр 8 жилийн хорих ял оноожээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-10-07 15:21:28

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарт холбогдох тагнуулын хэргийг шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Тэднийг БНХАУ-ын тагнуулын албаны ажилтан Бао Гуо Жунтай хамтран ажилласан гэх үндэслэлээр тус бүрт нь 8 жилийн хорих ял оноосон байна. Харин Монгол Улсад тагнуул хийсэн БНХАУ-ын иргэн Бао Гуо Жун-д  12 жилийн хорих ял оноожээ.Б.Эрдэнэзул нь Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад ҮАБЗ-д орон тооны бус шинжээч, зөвлөхөөр ажиллуулж байсан нэгэн юм.

Дашрамд өгүүлэхэд, Өнгөрөгч хоёрдугаар сард Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийх үеэрээ "Манай Улсын иргэн А, Э нар гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан, гадаадын тагнуулын байгууллагын нэр бүхий ажилтан Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн" гэдгийг тодотгож байсан юм. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-10-07 15:21:28

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

generic viagra 100mg for sale brand viagra online canada 40 pills viagra buy online viagra viagra generico viagra doctor simi
generic viagra 100mg for sale brand viagra online canada 40 pills viagra buy online viagra viagra generico viagra doctor simi
2022-10-08 10:17:34 - 37.139.53.7