Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Ам.долларын ханшийн өсөлтөд валютын нөөц нөлөөлж байгаа бөгөөд валютын нөөц нөхөгдөж байгаа хэмээн Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдэв

Ам.долларын ханшийн өсөлтөд валютын нөөц нөлөөлж байгаа бөгөөд валютын нөөц нөхөгдөж байгаа хэмээн Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдэв

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-10-07 15:02:18
Ам.долларын ханшийн өсөлтөд валютын нөөц нөлөөлж байгаа бөгөөд валютын нөөц нөхөгдөж байгаа хэмээн Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдэв

Ам.долларын ханшийн өсөлтийн шалтгааныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ийнхүү тайлбарлалаа. Тэрбээр “Ам.доллартай харьцуулах төгрөгийн ханш өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 17 хувиар сулраад байна. Шалтгаан нь гадаад худалдаа, төгрөгийн тэнцэл дээр маш тодорхой харагдаж байгаа. Экспорт өнгөрсөн оны мөн үеэс тодорхой хэмжээгээр өсч байгаа ч гэсэн импортыг нөхөх хэмжээгээр нэмэгдэж чадахгүй байна.

БНХАУ-ын “Тэг Ковид” гэсэн хатуу хөл хорионы дэглэм үйлчилсэн хэвээр байгаа. Энэ нь экспортыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний бэрхшээл учруулж байна. Импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өсөөд байна. Энэ нь худалдааны болоод төлбөрийн тэнцэлд дарамт учруулж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан байгаа. Энэ нь Монгол Улсын валютын нөөцөөс нөхөгдөж байгаа бөгөөд валютын нөөцөд нөлөөлж байна.

Мөн АНУ-ын инфляц есөн хувьд хүрч өссөнтэй холбогдуулан тус улсын төв банк бодлогын хүүгээ өсгөн 3.25 хувьд хүрээд байна. Оны өмнө 0.25 хувь байсан хүү өнөөдөр ингэж өссөнөөр ам.долларын эрэлтийг нэмэгдүүлсэн. Ам.долларын хүү өссөнөөс болоод бусад улсуудын мөнгөн тэмдэгт нэлээн суларсан. Энэ нь дэлхий нийтийг хамарсан үзэгдэл болж байна. Үүнээс болоод төгрөгийн ханш сулрах дарамтыг бий болгоод байгаа юм. Төв банкны зүгээс мөнгөний бодлогыг хатуу болгоод явж байна. 14 хоногийн өмнө бодлогын хүүгээ өсгөж 12 хувьд хүргэсэн. Үүгээр инфляцийн өсөлт болоод төгрөгийн ханшийн сулралтад тодорхой бодлогын тохируулга хийх боломжтой гэж үзэж байгаа” гэв.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-10-07 15:02:18

Сэтгэгдэл бичих