Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Ким Жөн Ун В.Путинд төрсөн өдрийн мэнд хүргэлээ

Ким Жөн Ун В.Путинд төрсөн өдрийн мэнд хүргэлээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-10-07 14:06:00
 БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд 70 насных нь ойн мэнд хүргэсэн талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ. Тэр, баяр хүргэхдээ В.Путины "хүчирхэг Орос улсыг байгуулахад" оруулсан гавьяаг онцлон тэмдэглэжээ. Мөн "Өнөөдөр Орос, улс төрийн нэр төр, түүний язгуур ашиг сонирхлыг АНУ болон түүний вассал хүчнийхэн сорилт, заналхийллээс амжилттай хамгаалж байна. Таны удирдлага, хүсэл зориггүйгээр энэ нь боломжгүй байсан" хэмээн тодотгосон аж.
 Владивосток хотноо 2019 онд болсон хоёр орны удирдагчийн анхны уулзалтын үеэр тохиролцсон хэлэлцээрийн дагуу хоёр улсын харилцаа цаашид хөгжинө гэдэгт найдаж буйгаа БНАСАУ-ын тэргүүн илэрхийлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр буюу аравдугаар сарын 7-нд 70 нас хүрсэн юм.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-10-07 14:06:00

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin
Энэ өвгөн мөрөөрөө үхэхгүй хэчнээн хүмүүсийн амь насаар тоглож байна даа
2022-10-08 01:06:06 - 192.82.71.74