Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
ТӨСӨВ 2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг ДУУСГАНА

ТӨСӨВ 2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг ДУУСГАНА

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 1 цагийн өмнө
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд дараах бодлого, зарчим, эрэмбийг баримтлан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулжээ. 

Тухайлбал, хэрэгжүүлж буй төслийн явц, гүйцэтгэл үр дүнг шалгуураар эрэмбэлж төсвийн төсөлд тусгах, төсвийн ачааллыг багасгах зорилгоор төсөвт өртөг их, томоохон төслийг төсвийн баримт бичигт үндэслэн үе шаттай хэрэгжүүлэх, ирэх онуудад төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны бэлтгэл, ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий шинэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих гэжээ.

Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүлсэн байна.

2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах юм. 

Бид олон жилийн турш төсвийн шинэчлэлийн талаар ярьсан ч тойргийн эрх ашиг, сонгуулиас сонгууль дамжсан амлалт, зураг төсөв, эдийн засгийн тооцоогүй хөрөнгө оруулалтуудаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь гашуун үнэн билээ.Энэ агуулгаараа 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг болох аж.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны

  • 51.9 хувь нь хөдөө орон нутагт,
  • 30.1 хувь нь нийслэлд,
  • 18 хувь нь улсын хэмжээнийх байгаа юм.

Хөрөнгө оруулалтын

  • 34.3 хувь нь боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт,
  • 49.3 хувь нь авто зам, эрчим хүч, инженерийн шугам сүлжээний салбарт,
  • 14.1 хувь нь төрийн захиргаа, 2.3 хувь нь аюулгүй байдал, гадаад харилцааны салбарт хэрэгжихээр байгаа аж. 
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 1 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих