Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Э.Ариунболд мөнгөн медаль хүртлээ

Э.Ариунболд мөнгөн медаль хүртлээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2 цагийн өмнө
 Узбекистаны нийслэл Ташкентад жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхлэв. 82 орны 571 бөх зодоглож буй тус тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон Парисын "Их дуулга-2021"-ын хүрэл медальт, ОУХМ Э.Ариунболд мөнгөн хүртлээ. 26 настай тэрбээр Чехийн Д.Пулкрабекийг 3 минут 14 секундэд цэвэр, Голландын Т.Цакадойг гурван торгуулиар, Италийн А.Пантаног 4 минут 37 секундэд цэвэр, хагас шигшээд эзэн орны Д.Баратовтой 8 минут хүч үзэн, гурван торгуулиар ялаад, аваргын төлөө олимпын алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Японы Н.Такатод 1 минут 23 секундэд цэвэр ялагджээ. 
Хүрэл медалийн эздээр олимпын мөнгөн медальт, Тайванийн Ян Юү Вэй, дэлхийн аваргын хүрэл медальт, Казахстаны Е.Сметов нар тодорсон аж. Мөн энэ жинд хүч үзсэн ОУХМ Э.Сумьяабазар Египетийн Ё.Сами, Мароккогийн Ё.Саддики нарыг вазаригаар хожсон ч Тайванийн Ян Юү Вэйг барсангүй. 
Эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг АНУ-ын М.Лабордед ердөө 26 секундэд цэвэр ялагдсан бол ОУХМ Б.Баасанхүү АНУ-ын Г.Прадог вазаригаар хожсон ч Сербийн М.Николичид цэвэр дийлдсэн юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66, Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн медальтнууд тодорно.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих