Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
ОХУ-аас орж ирсэн түймрийг цурамд оруулжээ

ОХУ-аас орж ирсэн түймрийг цурамд оруулжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 42 минутын өмнө

Энэ сарын 5-ны өдөр ОХУ-ын талаас гарсан ой, хээрийн түймэр Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан багийн Тасархайн давааны ‘’Ар хөндий’’ гэдэг газар орж ирэн, түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги, Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар, Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнууд ажиллаж байна.

Ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, энэ сарын 6-ны 14.00 цагт цурамд оруулсан байна. Одоогоор уг түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Одоогоор уг түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 42 минутын өмнө

Сэтгэгдэл бичих