Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 07, Баасан
ХХЕГ: Алтанбулаг боомтоор өчигдөр ОХУ-ын 260 иргэн нэвтэрч, 500 гаруй хүн гарсан

ХХЕГ: Алтанбулаг боомтоор өчигдөр ОХУ-ын 260 иргэн нэвтэрч, 500 гаруй хүн гарсан

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-22 14:02:00

ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласантай холбоотойгоор тус улсын иргэд хил гарахаар дугаарлаж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж буй. Түүнчлэн ОХУ-аас манай улс руу нэвтрэх иргэдийн тоо эрс нэмэгдэж, Алтанбулаг боомт дээр ачаалал үүссэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан юм.

Тэгвэл энэ талаар ХХЕГ-аас тодруулахад "Алтанбулаг боомт дээр ачаалал нэмэгдсэн зүйлгүй. Өчигдрийн байдлаар ОХУ-ын 260 орчим иргэн манай улсад орж ирсэн бол 500 гаруй иргэн хилээр гарсан байна. Үүний өмнөх өдөр ч энэ хэмжээний иргэн орж, гарсан. Өдөрт ер нь 850-900 иргэн орж гарч байна. Ингэхээр 200 гаруй автомашин орж, гарна. Энэ нь дундаж үзүүлэлт юм. Хилийн боомт дээр ачаалал үүссэн зүйл алга. Есдүгээр сарын 15-наас-21-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор 1100 орчим авто тээвэр орж ирсэн байна. Төмөр замын хоёр, автозамын найман боомт ОХУ-Монгол Улсын хооронд ажиллаж байна. Эдгээр боомтоор долоо хоногийн хугацаанд 3500 хүн орж ирсэн бол 3256 иргэн гарсан" гэв. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-22 14:02:00

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

DR ADITYA
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-23 00:52:39 - 197.211.58.23