Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 10 сарын 07, Баасан
ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо

ЭХЭМҮТ-д төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-22 13:20:09

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д төрсөн ээж гэрээсээ шөл авах шаардлагагүй боллоо.

Амаржсан, төрсөн ээжид шинэ шөл уулгаж биеийг нь тэнхрүүлдэг Монгол уламжлал бий.

Энэ уламжлалын дагуу төрсөн эхийн ар гэрийхэн нь эмнэлгийн гадаа, машины тээшинд шөл хийх явдал түгээмэл болсон. Нэг талаар энэ нь шинэ хоол байж болох ч нөгөө талаар эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог.

 Иймээс ЭХЭМҮТ хонины шинэ махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүллээ. Захиалгын хувьд шөл сонголтгүй, цай нь сүүтэй , сүүгүй гэсэн хоёр сонголттойгоор төрсөн ээжид эмнэлгийн гал тогооноос шууд хүрч байна. Ингэхдээ төрсөн ээжид хүрэх шөл, цай үнэ төлбөргүй гэдгийг тодотгоё.  Ингэхдээ захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн мөн өөрийн биеэр төрөх тасаг руу хүргэж өгнө.

Захиалгыг өглөө 07:30-19:30 цагийн хооронд авдаг боллоо.


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-09-22 13:20:09

Сэтгэгдэл бичих