Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 28, Мягмар
Хүүхдүүдийн зодооны талаар Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан байна

Хүүхдүүдийн зодооны талаар Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-06-23 10:17:38

Олон нийтийн сүлжээнд өчигдөр “Sunshine-ийн хүүхдүүдийг Хүннү 2222-ийн хүүхдүүдтэй зодолдуулж байна” гэх мэдээлэл цацагдсан.

Тухайн 20 орчим секундийн бичлэг бүхий мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Ингэхэд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны В2 давхрын зогсоолд Х нарын 10-13 насны зургаан эрэгтэй хүүхэд зодолдсон болохыг тогтоожээ. Уг асуудлыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжил, аливаа асуудлыг хүчирхийллийн бус аргаа шийдвэрлэх талаар сургах, насанд хүрэгчид хүүхдүүдэд эерэг байдлаар үлгэрлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-06-23 10:17:38

Сэтгэгдэл бичих