Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
ХХҮЕГ-ын дарга нарыг мөнгө “угаасан” хэргээр шалгаж эхэллээ

ХХҮЕГ-ын дарга нарыг мөнгө “угаасан” хэргээр шалгаж эхэллээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-13 12:53:27

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Л.Дашдэмбэрэл тэргүүтэй албан тушаалтнуудыг хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхээ дансаар их хэмжээний мөнгө гарган авч завшиж, “угаасан” байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Улмаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд ХХҮЕГ-ын байранд болон компьютер, санхүүгийн бичиг, дансны хуулгуудыг нь нотлох баримт болгон хурааж, Л.Дашдэмбэрэлээс мэдүүлэг, тайлбар авсан байна.

Мөн албан өрөө болон гэрт нь прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэлтэй хамт Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Б.Цэрэндаваа, тус газрын Төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяр, Тамгын газрын албан тушаалтан Д.Ичинноров нарыг шалгаж байгаа аж.

Тэднийг бүлэглэн өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд рүү 200 сая, аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс рүү 400 сая, нийт 600 сая төгрөг шилжүүлж, уг мөнгөө буцаан авч ашиглан, гүйцэтгэлийг хуурамчаар гаргаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй гэнэ.

Цар тахлын улмаас улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн үед буюу 2020-2021 онд ХХҮЕГ-аас өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг улсын хэмжээнд дахин хийнэ гэх нэрээр, 400 сая гаруй төгрөг зарцуулна хэмээн авч завшсан байж болзошгүй аж. Учир нь цар тахлын хөл хорионы үед дээрх судалгааг хийх боломжгүй байсан билээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-05-13 12:53:27

Сэтгэгдэл бичих