Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Ж.Ассанжийн бие улам муудаж байна

Ж.Ассанжийн бие улам муудаж байна

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-25 14:44:34
    WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн сүйт бүсгүй,  хоёр хүүхдийнх нь ээж Стелла Моррис түүний бие өдөр ирэх тусам муудаж, аравдугаар сард цус харвасны дараа хүндрэл гарах вий гэж эмээж байна. Тэр "Жулиан Их Британийн хамгийн хатуу ширүүн Белмарш шоронд мянга гаруй хонож байгаа. Өдөр бүр тэрний эрүүл мэнд муудаж байна. Тэр аравдугаар сард бичил харвалтаас амьд гарсан. Түүнд илүү муу зүйл тохиолдох вий гэж бид маш их айж байна. Бичил харвалт нь хэзээ ч ноцтой хүндрэлд хүргэж мэднэ" хэмээн Democracy Now сайтад ярьсан аж. 
Өнгөрсөн 12-р сард С.Моррис "Mail on Sunday" сонинд өгсөн ярилцлагадаа 50 настай Ж.Ассанж аравдугаар сарын 27-нд Лондоны Дээд шүүхийн хуралд видео линкээр оролцож байхдаа цус харвасан тухай нь дурдсан юм. Дашрамд дурдахад Лондоны Дээд шүүх шилжүүлэн өгөхийг хориглосон өмнөх шийдвэрийн эсрэг АНУ-ын давж заалдах гомдлыг, АНУ-аас Британийн талд өгсөн баталгааг 2021 оны 12-р сарын 10-нд хэвээр үлдээсэн билээ. 
"Ж.Ассанжийг АНУ-д шилжүүлж өгвөл амиа хорлож магадгүй" гэсэн Лондоны шүүгчийн буруу шийдвэр гаргасан эсэх асуудлыг хэлэлцэхээр хязгаарлагджээ. Харин Ж.Ассанж давж заалдах хүсэлтээ 12-р сарын сүүлээр гаргасан аж. Шведэд 2010 онд бэлгийн дарамт болон хүчингийн хэрэгт буруутгагдсан тэрээр 2012 оны зургадугаар сараас хойш Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд шилжүүлэн өгөхөөс эмээн нуугдаж байв. Түүнийг АНУ-ын хүсэлтээр 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өглөө саатуулсан агаад дараахан нь АНУ-ын эрх баригчид түүнд тагнуулын тухай хууль зөрчсөн, нууц мэдээлэл задруулсан зэрэг 17 зүйл ангиар шинэ хэрэг үүсгэснээ зарлах нь тэр. Хэрвээ Ж.Ассанжийг АНУ-д шилжүүлбэл 175 жилийн хорих ялаар шийтгэнэ.

No description available.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-25 14:44:34

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

HimHJ
buy seroquel online
2022-02-04 21:16:51 - 94.154.189.67