Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Олимпийн наадмын үеэр коронавирустэй тэмцэх арга хэмжээг өөрчилжээ

Олимпийн наадмын үеэр коронавирустэй тэмцэх арга хэмжээг өөрчилжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-25 12:37:00


Хоёрдугаар сард өвлийн олимпийн наадам болох Бээжин хотод коронавирустэй тэмцэх арга хэмжээг өөрчилсөн  тухай Олон улсын олимпийн хороо өөрийн сайтад мэдээлсэн байна.

Шинэ арга хэмжээ нэн даруй хүчин төгөлдөр болох ажээ. PCR- шинжилгээ эерэг гарсан хүмүүсийг тусгай байранд тусгаарлана. Хөл хорионд 10 болон үүнээс илүү өдөр байсны дараа хэрвээ коронавируст халдварын шинж тэмдэг илрээгүй,  гурван өдөр дараалан шинжилгээ сөрөг  гарсан   тохиолдолд тэр хүн өмнө нь захиалсан  байранд орж болно.

Хөл хорионоос гарсан хүнийг “халдвар авсан хүнтэй ойрын хавьталтай байсан”  гэж үзнэ. Дараачийн долоо хоногт дараалсан хоёр өдрийн туршид шинжилгээ сөрөг гарсан нөхцөлд тэр хүнийг “ойрын хавьталд байсан” хүн гэж үзэх ажээ.

“Ойрын хавьтлын” үе 14 өдөр байсныг 7 өдөр болгон наашлуулжээ.  Энэ хугацаанд  тэр хүн өдөрт хоёр удаа шинжилгээ хийлгэх бөгөөд ингэхдээ  хамар юмуу залигуураас арчдас авах шинжилгээний төрлийг сонгох эрхтэй байна.

PCR шингжилгээ нь байнга эерэг гарч буй хүмүүсийн хувьд тэднийг нэн даруй нутаг буцаах арга хэмжээ авах ажээ.

Б.Атар

 

 

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-25 12:37:00

Сэтгэгдэл бичих