Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Герман улс 300-гаад тэрбум еврогийн алдагдал хүлээжээ

Герман улс 300-гаад тэрбум еврогийн алдагдал хүлээжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-24 17:51:47
      "Коронавирусын үеэр Герман улс нэмүү өртгийн 350 орчим тэрбум еврогийн алдагдалд орсон" гэж Кёльн хотын эдийн засагчид тооцоолов. "Үүнийг засахад гагцхүү эдийн засгийн хүчтэй өсөлт л тусална. Цар тахал сүүлийн хоёр жилийн хугацаанд  Германы эдийн засагт асар их хохирол учрууллаа. Нэмүү өртгийн алдагдал 350 орчим тэрбум евро болсон" хэмээн DPA агентлаг Кёльн дахь Германы эдийн засгийн хүрээлэнгийн дүн шинжилгээнээс эш татан нэгдүгээр сарын 23-ны ням гарагт мэдээлжээ.                     
      "Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эцэс гэхэд тахлын өмнөх түвшиндээ дахин хүрч болох ч энэ нь тахал эхлэхээс өмнө байсан, энэ тохиолдолд ч гэсэн эдийн засгийн бүтээмжид "мэдэгдэхүйц цоорхой" байх болно. Хэрэв тахал гараагүй сэн бол ирэх хэдэн жилд эдийн засгийн хүчтэй өсөлттэй байж л тахлын улмаас үүссэн нэмүү өртөг, орлогын зөрүүг үе шаттайгаар арилгах боломжтой болно" гэж тайланд дурдсан аж.                            
   Харин Германы засгийн газар ДНБ-ий дунд зэргийн өсөлтийг хүлээж буй ба энэ онд эдийн засгийн харьцангуй бага өсөлттэй, ДНБ 3,6 хүртэл хувиар өснө гэж найдаж байгаа гэнэ. 2021 онд ДНБ-ий өсөлт 2,7 хувь байсан нь 2020  оны уналттай харьцуулахад ахисан үзүүлэлт юм. Түүнчлэн инфляци сүүлийн 30 жилийн дээд хэмжээнд хүрчээ.                 Өмнө нь нэгдүгээр сарын 19-нд Холбооны статистикийн хороо Германд инфляци сүүлийн 30 шахам жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн тухай мэдээлжээ. Бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 12-р сард дунджаар 5,3 хувиар өссөн аж. Энэ нь 1992 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-24 17:51:47

Сэтгэгдэл бичих