Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Арабын орнуудын холбоо хуситуудыг террорист байгууллага гэж зарлалаа

Арабын орнуудын холбоо хуситуудыг террорист байгууллага гэж зарлалаа

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-24 08:45:50
           "Йемен дэх Ираныг дэмжигч "Ансаруллах" (хуситууд) хөдөлгөөнийг террорист байгууллага гэж зарлах тухай Арабын улсуудын холбоонд өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар зөвшилцөлд хүрлээ" гэж АНЭУ-ын ерөнхийлөгчийн дипломат зөвлөх Анвар Гаргаш твиттер хуудастаа "жиргэлээ". "Арабын нэг ч улс уг тогтоолын төслийг эсэргүүцээгүй" хэмээн мэдэгдсэн тэр, "Энэ нь АНЭУ-ын дипломат харилцааны амжилтыг харуулж байна" гэж онцолжээ.     
  Арабын орнуудын холбоо ням гарагт АНЭУ-ын нийслэл Абу-Дабид улс орнуудын байнгын төлөөлөгчдийн түвшинд ээлжит бусаар хуралдаж, хуситуудын халдлагын талаар хэлэлцэв. Энэ үеэр Саудын Араб, Йордан, Египетийн төлөөлөгчид АНЭУ-ыг дэмжиж буйгаа мэдэгджээ. Уулзалтыг АНЭУ-ын уриалгаар хуситуудын халдлагыг буруушаах зорилгоор зохион байгуулсан аж.    
  Ираны дэмжлэгтэй "Ансарулла" (хуситууд) хөдөлгөөнийхөн нэгдүгээр сарын 17-ны даваа гарагт Абу-Дабу хот руу минатай дроноор халдаж, гурван хүний аминд хүрсэн юм.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-24 08:45:50

Сэтгэгдэл бичих