Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Канадад шинэ хязгаарлалт үйлчилж эхлэв

Канадад шинэ хязгаарлалт үйлчилж эхлэв

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-21 09:10:41
     Канадын Квебек мужид мягмар гаргаас эхлээд шинэ хязгаарлалт үйлчилж эхэлжээ. Вакцин хийлгээгүй оршин суугчид улсын төрөлжсөн дэлгүүрүүдээс архи, марихуан худалдан авах боломжгүй болсон аж. Мөн тус мужийн удирдлагууд вакцинжаагүй иргэдэд эрүүл мэндийн даатгалын төлбөр ногдуулахаар төлөвлөж буй бөгөөд энэ хуулийн төслийг удахгүй Үндэсний ассамблейгээр хэлэлцүүлэх гэнэ. Ойрын өдрүүдэд зайлшгүй хэрэгцээгүй л бол дэлгүүр, супермаркетуудад оролцохыг хориглох нь.        
 Эмнэлэгт COVID-19-өөр хэвтэгчдийн талаас илүү хувь нь вакцинд хамрагдаагүй тул мужийн засаг захиргаанаас эрүүл мэндийн салбарын ачааллыг ийн бууруулахыг хичээж байна. Одоогоор Квебекийн оршин суугчдын 82 хувь нь хоёр дахь тунгаа хийлгээд байгаа юм.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-21 09:10:41

Сэтгэгдэл бичих