Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Коронавируст хамгийн их өртөмтхий насны хүүхдүүд

Коронавируст хамгийн их өртөмтхий насны хүүхдүүд

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-20 15:06:39


Коронавирусийн шинэ штамм болох омикрон хоёроос тав хүртлэх насны хүүхдүүдэд онцгой аюултай гэнэ. Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны эпидемиологийн эрдэм шинжилгээ-судалгааны төв хүрээлэнгийн орлогч захирал Александр Горелов ингэж хэлсэн байна.

“Хүүхдүүд халдварт илүүтэй өртөж байгааг бид харж байна,  энэ нь 2-оос 5 хүртлэх насны хүүхдийн хувьд онцгой аюултай юм. Өвчлөх явцад тэдний амьсгалынг дээд зам болон мөгөөрсөн хоолой гэмтэж байна” гэж тэр ярьжээ.

Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай мөгөөрсөн хоолой үрэвсэх үзэгдэл хүүхдүүдэд анх ажиглагдах болсныг тэр бас тэмдэглэсэн байна. Ингэхдээ гурван хүүхэд тутмын нэгэнд  суулгалт ажиглагдаж байгаа ажээ.

Гадаадын судалгаанаас үзвэл, жирэмсэн үед коронавирусийн халдвар авах нь хүүхдийн хөгжилд нөлөөлж болдог байна гэж Горелов дурджээ.  Тийнхүү хүүхдийн мэдрэл-сэтгэхүйн болон биеийн хөгжил саатаж болох гэнэ.

“Гэвч энэ нь аз болоход, буцааж болох нөхцөл байдал бөгөөд хүүхдийн бие махбодь  сэргэхдээ амархан учир, зөв нөхөн сэргээх арга хэмжээ авсан нөхцөлд  энэ байдлыг  арилгаж болно” гэж  эмч тэмдэглэжээ.

Мөн нас болон дагалдах архаг хууч өвчнөөсөө шалтгаалан коронавирус хүндээр тусч болох  65-аас дээш насныхан эрсдэлийн бүлэгт бас орж байгааг тэр онцлон дурдсан байна.

Омикрон-штамм хүүхдэд яагаад хүндээр тусдагийг Гамалеягийн нэрэмжит эпидемиологи, микробиологийн эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Анатолий Альтштейн бас тайлбарлажээ.  Энэ хувилбар нь илүү халдвартай бөгөөд амьсгалын дээд замд илүү сайн үрждэг гэж эмч хэлсэн байна. Гэхдээ энэ штаммын хүнд явц цөөхөн тохиолддог гэж Альтштейн  мэдэгджээ.

Б.Атар

 

 

 

 

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-20 15:06:39

Сэтгэгдэл бичих