Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Дэлхийд долоо хоногт COVID-19-ийн өвчлөл 71%-аар нэмэгджээ

Дэлхийд долоо хоногт COVID-19-ийн өвчлөл 71%-аар нэмэгджээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-07 10:29:33


ДЭМБ-ын гоц халдварт өвчний асуудал эрхэлсэн тэргүүн Мария Ван Керкхове энэ тухай мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт дэлхийд халдвар авсан 9,5 сая тохиолдол бүртгэгджээ.

Энэ долоо хоногт илэрсэн халдварын тоо нэмэгдэх бөгөөд учир нь өнгөрсөн лхагва гарагт гэхэд л 2,2 сая халдвар илэрсэн тухай мэдээ ДЭМБ-д ирсэн юм гэж тэр хэлсэн байна.

Тийнхүү, омикрон штамм тархаж байгаатай холбогдон дэлхийд коронавирусийн өвчлөл ихсэж байна. Омикрон штамм коронавирусийн сүүлчийн хувилбар болно гэдэгт ДЭМБ эргэлзэж байгаа ажээ.

Коронавирусийн омикрон-штамм энэ эмгэг генийн сүүлчийн хувилбар болох магадлал бага юм гэж ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан мэдэгдсэн байна.

Одоо дэлхийд “халдварын түвшин өндөр, омикроны тархах хурдац их байгаа” нь ажиглагдаж байна гэж тэр тэмдэглэжээ. Үүнээс гадна, “дархлаажуулалттай холбоотой том асуудал байгаа бөгөөд дэлхийд олон тэрбум хүн вакцин тариулаагүй байна” гэж шинжээч хэлжээ.

“Энэ нь сүүлчийн хувилбар байгаасай хэмээн бид хүсч байгаа ч, одоо ийм магадлал бага юм шиг надад санагдаж байна. Харамсалтай нь,  вирус тархаж, шинэ хувилбарууд гарч ирэх магадлал олон бий. Ийм явдал бүү болоосой хэмээн бид найдаж байгаа ч,  одоо бид хэрэг явдал ингэж даамжирахаас сэргийлэх талаар хангалттай хүч чармайлт  тавихгүй байна” гэж Майкл Райан мэдэгджээ.

Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-07 10:29:33

Сэтгэгдэл бичих