Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Казахстанд болсон үймээний улмаас найман цагдаа, цэргийн албан хаагч амь үрэгдэв

Казахстанд болсон үймээний улмаас найман цагдаа, цэргийн албан хаагч амь үрэгдэв

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-06 09:10:58
 
     "Үймээн самууны үеэр Үндэсний гвардийн 317  цагдаа, цэргийн албан хаагч шархдаж, найман ажилтан амь үрэгдлээ" гэж Казахстаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээлэв. Уг мэдээлэлд "Төрийн захиргааны байгууллага, амь нас, эрүүл мэнд, худалдаа, нийтийн хоол, банк зэрэг үйлчилгээний хэд хэдэн объект, хууль сахиулах, эрүүл мэнд, гал түймэртэй тэмцэх албаны тусгай зориулалтын автомашин, энгийн иргэдийн өмчид чулуу, арматур, бит, шаталтын хольцоор халдлаа. Дэд бүтцэд их хэмжээний материаллаг хохирол учирсан" хэмээн дурджээ. Мөн шархдагсдыг эмнэлэгт хүргэхэд саад учруулсан тохиолдлууд бүртгэгдсэн аж. Одоогоор дотоод хэргийн байгууллагууд хүчирхийлэл даамжрахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажилласан байгаа гэнэ.      
         "Хууль зөрчсөн, үймээн самуун өдөөгч, оролцогчдод эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэж байна. Дотоод хэргийн яамаас иргэдийг өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалж, хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд хариуцлага тооцохыг анхааруулж, албан ёсны эх сурвалжийн мэдээллийг удирдлага болгон ажиллахыг зөвлөж байна" хэмээн тус улсын Дотоод хэргийн яамын мэдэгдэлд дурдсан байна.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-06 09:10:58

Сэтгэгдэл бичих