Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Казахстаны ерөнхийлөгч засгийн газрын огцрох хүсэлтийг хүлээн авав

Казахстаны ерөнхийлөгч засгийн газрын огцрох хүсэлтийг хүлээн авав

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-05 10:00:31


Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев засгийн газрын огцрох хүсэлтийг өнөөдөр хүлээн авчээ. ТАСС агентлаг энэ тухай зарлигийг иш татан ингэж мэдээлсэн байна.

Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Алихан Смаилов засгийн газрын тэргүүний үүргийг түр гүйцэтгэх ажээ.

Танхимын шинэ бүрэлдэхүүнийг батлах хүртэл Казахстаны засгийн газрын гишүүд үүрэгт ажлаа үргэлжлүүлэх гүйцэтгэнэ гэж тодруулан тайлбарласан байна.

Шатдаг хийн үнэ өссөнийг эсэргүүцсэн арга хэмжээ Казахстанд нэгдүгээр сарын 2-ноос үргэлжилж байгаа юм. Зарим хотод эсэргүүцлийни арга хэмжээнд оролцогчид тус улсын анхны ернхийлөгч Нурсултан Назарбаевыг улс төрөөс зайлахыг уриалжээ. Нэгдүгээр сарын 4-нд  Алма-Ата хотод эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид болон хүчний байгууллагынхны хооронд мөргөлдөөн болж, бусад хотод  ч эмх замбараагүй байдал гарч эхлэжээ. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ хот болон Мангистау мужид онц байдлын горим, хөл хорих цаг тогтоосон байна.

Б.Атар

 

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-05 10:00:31

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

g
Erguu uvgun ch evguidee
2022-01-06 05:47:35 - 68.106.93.14