Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Байден, Путин нар 50 минут ярилцжээ

Байден, Путин нар 50 минут ярилцжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-31 04:33:00


 

ОХУ-ын ерөнхийлгч Владимир Путин болон америкийн төрийн тэргүүн Жозеф Байден нар утсаар 50 минут ярилаа гэж Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлснийг РИА Новости агентлаг уламжилжээ.

Яриа пүрэв гарагт москвагийн цагаар 23 цаг 35 минутад (УБ-ын цагаар баасан гарагийн өглөөний 04 цаг 35 минут) эхлэж, москвагийн цагаар 00 цаг 25 минутад (УБ-ын цагаар өглөөний 05 цаг 25 минут) дууссан байна.

Хоёр орны төрийн тэргүүн нарийн яриаг Оросын талын санаачлагаар хийжээ.

Хоёр орны удирдагчид өмнө нь арванхоёрдугаар сарын 7-нд онлайнаар  хоёр цаг гаруй ярьсан юм.

Сая тэд Украины эргэн тойрны байдал, НАТО зүүн тийш тэлж байгаа асуудал, Ираны цөмийн хэлцлийн асуудал болон хоёр талын харилцааны асуудал хэлэлцжээ.

Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-31 04:33:00

Сэтгэгдэл бичих