Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Путиний залгамжлагч бүх хүний санаанд таарна

Путиний залгамжлагч бүх хүний санаанд таарна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-23 08:58:28


Шинжээчид Оросын ерөнхийлөгчийн албан тушаалд Владимир Путинийг залгамжлагчид нэр дэвшигчийг эцэслэн нэрлэсэн байна. Улс төр судлаач Павел Салин өөрийн санаа бодлыг хуваалцжээ.

Одоогийн ерөнхий сайд Михаил Мишустин дараачийн төрийн тэргүүн бүрнээ болж болох юм.  Чухамхүү тэр Путиний залгамжлагч болох ёстой бөгөөд улс төрийн бүх элитийн санаанд таарна гэж судлаач хэлсэн байна.

Юу гэвэл, Мишустин хамгийн тохиромжтой нэр дэвшигч, учир нь түүнийг залж чиглүүлэхэд амархан байх болно. Засгийн газрын тэргүүн одоо ч ерөнхийлөгтэй ямар нэг байдлаар зөрчилддөггүй, харин 2024 он гэхэд хоёр улстөрчийн зөвшилцөл бүр өндөр түвшинд гарч болох юм.

Үүний зэрэгцээ Мишустин хүчний бүлгийнхний санаанд ч таардаг, энэ нь мөн чухал юм. Путиний хүрээллийн Питерийн бизнесч Аркадий Ротенберг, Юрий Ковальчук нар ерөнхий сайдад итгэдэг, учир нь тэр төр улсыг дээд зэргээр ашигтай ажиллуулж чадна гэж улс төр судлаач хэлжээ.

Эцэст нь,  ерөнхий сайд Путиний өөрийнх нь санаанд  ч таардаг, учир нь ойрын жилүүдэд Оросын улс төрийн тогтвортой байдлыг баталгаа болж чадна.

Гэхдээ   2024 оноос хойш засгийн эрхийг шилжүүлэхгүй. Учир нь Путин наад зах нь 2029 он хүртэл ерөнхийлөгчөөр ажиллана гэж тэд тэмдэглэж байна.

Б.Атар         

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-23 08:58:28

Сэтгэгдэл бичих