Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
ДЭМБ-ын тэргүүн COVID-19-ийн цар тахал хэзээ дуусгавар болохыг хэлэв

ДЭМБ-ын тэргүүн COVID-19-ийн цар тахал хэзээ дуусгавар болохыг хэлэв

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-22 10:48:43

    ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адхан Гебрейесус дараа жил коронавирусийн цар тахал зогсох болох болов уу гэж ярьжээ. Шинэ “омикрон” штамм болон олныг хамарсан вакцинжуулалт үүнд тус болж болох юм гэж шинжээчид үзэж байна.

Коронавируст халдварын цар тахал 2022 онд дуусгавар болно гэж Гебрейесус мэдэгджээ. Тэр Женев хотод тус байгууллагын төв байранд мэдээлэл хийхдээ ингэж мэдэгдсэн байна.

2022 оны зургаадугаар сар гэхэд дэлхийн хүн амын 70% нь вакцинд хамрагдсан нөхцөлд энэ таамаглал биелэх боломжтой юм гэж Гебрейесус хэлжээ.

    Үүнээс гадна, коронавирусийн шинэ “омикрон” штамм их халдвартай, гэхдээ өвчлөл хөнгөн явцтай байгаа нь үүнд туслаж болох юм гэж олон шинжээч үзэж байна. Гэхдээ үүнтэй холбогдуулан ямар нэг мэдэгдэл хийх нь эрт байна, учир нь COVID-19-ийн энэ хувилбарыг бас ч хангалттай судлаагүй байгаа юм.

“2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний байдлаар (Төв Европын цагаар 14:00 цаг) омикрон-хувилбар 106 оронд илрээд байна”. Сэтгэл түгшээж байгаа омикрон-хувилбартай холбоотой ерөнхий эрсдэл маш өндөр хэвээр байна” гэж тус байгууллагынхан онцлон тэмдэглэжээ.

 “КОВИД-19”-ийн коронавирусийн “Омикрон” хувилбарт вирусийн халдварын тохиолдол дэлхийн 106 улсад бүртгэгдлээ.ДЭМБ-ын гаргасан сүүлийн үеийн мэдээллээс харвал, коронавирусийн “Омикрон” хувилбар нь сүргийн дархлаа өндөр байгаа улс орнуудад ч “Дельта” хувилбараас илүү хурдан тархаж байна хэмээн мэдэгдлээ.


Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-22 10:48:43

Сэтгэгдэл бичих