Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Омикрон-штаммын санаандгүй шинж тэмдгийг тайлбарлав

Омикрон-штаммын санаандгүй шинж тэмдгийг тайлбарлав

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-19 13:26:00

Амт мэдэхгүй болох нь COVID-19-ийн омикрон-штаммын санаандгүй шинж тэмдэг болж байна гэсэн мэдээг оросын эрдэмтэд тайлбарлажээ.

Тэд ямар бодолтой байгааг РБК сайт иш татан дурдсан байна.

“Аливаа штаммын халдвар авсан өвчтөнүүд хоолонд дургүй болдог гэдгийг би батлан хэлж чадна. Харин чухамхүү омикроны хувьд яагаад ингэдгийг би мэдэхгүй юм”  гэж халдвартын эмч, хүүхдийн эмч, Владимирскийн нэрэмжит Москва мужийн клиникийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хүүхдийн өвчин судлалын тэнхимийн профессор Елена Мескина хэлжээ.

Түүний дурдсанаар, коронавирусээр өвчилсөн хүмүүс амт, үнэр мэдэхээ больж, тэгээд ч хоолонд дургүй болдог байна.

“Ер нь, COVID-19-өөр өвчлөхөд  сэтгэл санааны таагүй байдал үүсдэг, хоолонд дургүй болдог нь үүнтэй ч холбоотой байж болох юм. Энэ  нь онош тавихад үндэс болгож болох өвөрмөц шинж тэмдэг хэмээн би бодохгүй байна” гэж ”Эдийн  засгийн дээд сургууль” үндэсний эрдэм шинжилгээний их сургуулийн эрүүл мэндийн эдийн засгийн хүрээлэнгийн захирал Лариса Попович үзэж байна.

Өвчтөн бүрт коронавирус янз бүрийн шинж тэмдэгээр илэрдэг гэж тэр хэлжээ. Уушиг гэмтдэг нь өмнөх штаммуудын нийтлэг шинж тэмдэг байсан бөгөөд харин омикрон-штрамм нь  гуурсан хоолойг үрэвсүүлдэг байж болох юм гэж Попович дурдсан байна.

Хоолонд дургүй болгохыг Их Британид омикрон-штаммын санаандгүй шинж тэмдэг хэмээн тодорхойлжээ. ZOE COVID Study байгууллагын судалгааны баримтыг үндэслэн сэтгүүлчид мөн ийм дүгнэлт хийсэн байна.

Б.Атар

 

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-19 13:26:00

Сэтгэгдэл бичих