Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
НАТО-г террорист байгууллага гээд, түүнийг татан буулгахыг уриалжээ

НАТО-г террорист байгууллага гээд, түүнийг татан буулгахыг уриалжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-17 09:31:42
     Финландын улстөр судлаач, хүний эрх хамгаалагч Йохан Бекман “Украина.ру” сайтын сурвалжлагчтай ярилцахдаа, Европт осолтой олон эгзэгтэй цэг бий болсон, тиймээс нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд ухаалаг мэргэн бодлого явуулах хэрэгтэй гэж мэдэгджээ. Тэрээр  НАТО-г террорист байгууллага гэж тодорхойлоод,  өөр шинэ бүтэц бий болгоё гэвэл  түүнийг бүрэн татан буулгахыг уриалсан байна.  
Умард Атлантын эвсэл нь аль эртнээс огт хэрэггүй өдөөн хатгасан шинжтэй бүтэц болж байна гэж тэр хэлжээ. Хятад улс бүрэлдэхүүнд нь орох аюулгүй байдлын шинэ байгууллага  бий болгох хэрэгтэй гэж шинжээч үзэж байна. “НАТО гүн гүнзгий хямралд орж, энэ байдлаасаа гарах арга зам эрж хайж байгаа юм. Гэхдээ  уг эвслийн удирдлагад ухаалаг хүмүүс ерөөс байхгүйд хамаг учир оршиж байна. Энэ нь Орос улс “ямар нэг гибрид ажиллагаа явуулахаар бэлтгэж байна” гэх шинэ зохиомол яриа гаргадаг Оросыг үзэн ядагч дүүрчихсэн этгээдүүд юм.  Энэ нь шинэ цар хүрээтэй болсон хоосон дэмийрэл. 
   Цаашид яах бол гэдгийг төсөөлөхөд надад аймшигтай санагдана, яагаад гэвэл тэд шинэ өдөөн хатгалга, дайралт хийж чадна” гэж  мэргэжилтэн хэлсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Польшид Германы халдан довтлох шалтаг бий болгохын тулд  Глайвицын радиостанцад польшийн офицерын дүрэмт хувцас өмссөн нацистууд халдсаныг Бекман дурджээ. Одоо НАТО Оросыг өдөөн хатгахын тулд ямар нэг иймэрхүү зүйл төлөвлөн, үйлдэж мэднэ гэж тэр үзэж байна.  Хэрвээ уг эвсэл Крымыг Украинд “буцааж”,  тус улсыг НАТО-гийн бүрэлдэхүүнд элсүүлэхээр оролдвол,  энэ нь “тэр чигтээ солиорол” болно, гэхдээ тэдний үзэл сурталчид юу ч хийхээс буцахгүй гэдгийг тэр хүлээн зөвшөөрчээ. 
  Украин улс  НАТО-гийн орнуудтай цэргийн хамтарсан сургуулилт байнга хийж байгаа нь  тус орныг уг эвсэлд элсүүлэх гэж байгаа гэх юмуу  цэргийн мөргөлдөөн дэгдэж болзошгүй тохиолдолд энэ орныг өмөөрөн хамгаалахаар хүсч байгаагаа  илэрхийлнэ гэсэн хэрэг огт биш болов уу гэж улс төрийн шинжээч Дмитрий Корнийчук өмнө нь мэдэгдсэн юм. 
   Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-17 09:31:42

Сэтгэгдэл бичих