Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Дэлхийн хамгийн баян хүн И.Маск "Time" сэтгүүлийн оны хүнээр тодорлоо

Дэлхийн хамгийн баян хүн И.Маск "Time" сэтгүүлийн оны хүнээр тодорлоо

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-15 16:33:36
   Дэлхийн хамгийн баян хүн болох 50 настай, тэрбумтан Илон Маскыг "Time" сэтгүүл "Оны хүн"-ээр тодруулжээ. Тус сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фельзенталь "Энэ хүн дэлхий дээрх төдийгүй түүнээс цааших амьдралд онцгой нөлөөлдөг. Хүн төрөлхтний оршин тогтноход заналхийлж буй уур амьсгалын өөрчлөлтийн хямрал, тэгш бус байдлын асуудлаас эхлээд боломжит шинэ хил хязгаар хүртэлх сэдвийг энэ жил Илон Маскаас илүү сайн тусгасан хүн үгүй" хэмээн дүгнэсэн байна. 
Харин "Time" сэтгүүл "Өнөөдөр Илон Маскын хэн гэдгийг мэдэхгүй байх бараг боломжгүй. Учир нь тэр хаа сайгүй байдаг. Пуужин хөөргөх зах зээлийг тэргүүлдэг сансрын компанитай, цахилгаан машины зах зээлийг манлайлдаг автомашины компанитай, эцэст нь твиттерт 65 сая дагагчаа хачирхалтай хошигнолоор зугаацуулдаг. Тухайлбал, хуучин найз бүсгүй Граймстайгаа хүүдээ ямар нэр өгсөн бэ гэх мэт" гэж онцлов.
No description available.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-15 16:33:36

Сэтгэгдэл бичих