Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Путин Орос улс тарж бутарвал учирч болох үр дагаврыг тайлбарлажээ

Путин Орос улс тарж бутарвал учирч болох үр дагаврыг тайлбарлажээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-13 11:58:06
 Оросын ерөнхийлөгч Владимир Путин тус орныг тарж бутарвал нүүрлэж болох хэрэг явдлыг тайлбарласан байна. Үр дагавар нь хуучин Югославын тарж бутарсан үеийнхээс илүү цуст, хүнд ноцтой байх болно гэж төрийн тэргүүний хэлснийг ТАСС агентлаг уламжилжээ. 
“Хэрвээ Югославт болсон хэрэг явдал манайд болж гэмээ нь Оросын хувьд үр дагавар нь,  би энд орос хүний, зөвхөн орос хүний ч биш,  Оросын нутагт  аж төрдөг бүх үндэстэн, ястны зан чанарыг хэлж байна, эсэргүүцэл нь бүр  илүү ширүүн, цус асгаруулсан шинжтэй  байж болох юм” гэж  Путин телевизийн “Россия 1” сувгаар үзүүлсэн “Орос орон. Нэн шинэ түүх” гэдэг кинонд гарахдаа мэдэгджээ.  
 Тарж бутрах тохиолдолд хүн амын төрөлтийн төлөө биш, харин тэсч үлдэхийн төлөө тэмцэх болно гэж оросын төрийн тэргүүн үзэж байна. Өрнөдийн зарим хүчин Орос орныг ганхуулж, түүнийг бутаргахаар хэрхэн санаархаж байсныг миний бие Аюулаас хамгаалах албаны захирал байхдаа харсан. Тэд тухайлбал, зандалчид, салан тусгаарлах үзэлтнүүдийг дэмжиж байсан юм гэж тэр бас нэмж хэлжээ. 
Оросын нутагт янз бүрийн орныг дүрсэлсэн 90-ээд оны европын газрын зургуудыг өөрийн нүдээр харж байсан гэдгээ ерөнхийлөгч өмнө нь хэлж байсан юм.  Тэгэхэд өрнөдийнхөн Орос орны тарж бутрах тухай асуудал тавьж байгаагүйг европын мэргэжил нэгт нэг хүн ч хүлээн зөвшөөрч  байсан бөгөөд ингэж тарж бутрах нь түүний хувьд гарцаагүй явдал байсан хэрэг гэж Путин дурджээ. 
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-13 11:58:06

Сэтгэгдэл бичих