Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Оросын жанжин штабын дарга Валерий Герасимов: Донбасст Украины өдөөн хатгалгыг таслан зогсооно

Оросын жанжин штабын дарга Валерий Герасимов: Донбасст Украины өдөөн хатгалгыг таслан зогсооно

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-10 10:30:14
      Донбассын нөхцөл байдлыг хүч хэрэглэн зохицуулахад чиглэсэн Украины эрх баригчдын аливаа өдөөн хатгалгыг таслан зогсооход Орос улс бэлэн байна.  ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын  дарга Валерий Герасимов  ингэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг пүрэв гарагт уламжилжээ.  Украины эрх баригчдад тэдний холбоотнууд шинэ төрлийн зэвсэглэл нийлүүлж байгаатай холбогдон сүүлийн үед тус орны зүүн нутагт байдал улам их хурцдаж байна гэж Герасимов хэлсэн байна. 
Энэ нь тухайлбал америкчуудаас танк эсэргүүцэх “Javelin” пуужинт цогцолбор болон Туркт үйлдвэрлэсэн тагнуулын цохилтын “Bayaraktar” гэдэг нисэгчгүй аппарат нийлүүлснийг хэлж байгаа бөгөөд украины цэргийнхэн  эдгээрийг Донбасст нэгэнт хэрэглээд эхлэсэн юм.
 “Украинд нисдэг тэрэг, нисэгчгүй нисдэг аппарат болон нисэх онгоц нийлүүлж байгаа нь  украины эрх баригчдыг ноцтой алхам хийхэд түлхэж байна...
 Гэвч Донбассын асуудлыг хүчээр зохицуулах гэсэн эрх баригчдын аливаа өдөөн хатгалгыг таслан зогсоох болно” гэж жанжин штабын дарга хэлжээ. Харин Орос улс Украинд довтлохоор бэлтгэж байгаа мэт мэдээ гарч буй нь  бодит байдалд нийцэхгүй гэж тэр онцлон тэмдлэглэсэн байна.  Өмнө нь арванхоёрдугар сард Ассошейтед пресс агентлаг болон “Вашингтон пост” сонин америкийн тагнуулын албаны учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татахдаа, Орос улс 2022 оны эхний долоо хоногуудад Украинд руу халдахаар зэхэж байгаа мэтээр бичиж байсан юм. 
Оросын тал нэгдүгээр сарын сүүлч юмуу хоёрдугаар сарын эхээр Украины нутагт халдан довтлохоор төлөвлөж, энэ зорилгоор хил рүү 92 мянган цэргийн албан хаагчаа илгээсэн юм хэмээн Украины батлан хамгаалах яамны тагнуулын ерөнхий газрын тэргүүн Кирилл Буданов үүнээс өмнө бас мэдэгдэж байсан билээ. 
Украинд цөмрөн орохоор бэлтгэж байна гэх мэдээллийг Орос улс нэг бус удаа няцааж байв. Тухайлбал, Орос улс бусад оронд хэзээ ч халдан довтлох гэж байгаагүй гэж Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн юм. Оросын тал энхийг эрхэмлэгч гадаад бодлого баримтладаг гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин бас тэмдэглэж байсан билээ. Орос улс  Украинд халдахаар бэлтгэж  байгаа мэтээр бүр энэ оны эхэнд ярьцгааж байсан ч, одоо болтол тийш нь цэрэг оруулсан явдал болоогүй гэж төрийн тэргүүн өмнө нь цохон зааж байсан юм.  
  
Б.Атар  
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-10 10:30:14

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

kadiköy evden eve nakliyat kadıköy evden eve nakliyat En iyi nakliye sirketi olabilmek için elimizden gelenin en iyisini yaptik. Istanbul evden eve nakliyat firmasi olarak bütün Türkiye'ye hizmet sunuyoruz. kadiköy evden eve nakliyat
kadiköy evden eve nakliyat kadıköy evden eve nakliyat En iyi nakliye sirketi olabilmek için elimizden gelenin en iyisini yaptik. Istanbul evden eve nakliyat firmasi olarak bütün Türkiye'ye hizmet sunuyoruz. kadiköy evden eve nakliyat
2021-12-11 10:57:49 - 185.242.163.160
Хохолууд үнэн цодойж байна аа.
Зул бөхийхөө өмнө бадамлана гэгчээр америкчууд цаанаас нь хатгаад өгөхөөр нохойнууд бүр сүүлээ сэрвээн дээр тавьчихаад маяглаж байж орос баавгайн саварт хага базуулах вий дээ. Бүр 1990-д оны эхээр Канадад Баруун Украинаас дүрвэж ирсэн гээд их хүн муутай улс таарж л байлаа. Орос хүнээс шөл өөр, муу нь муудаа дээрэлхүү гэгчээр адилхан цагаач нар байж их хогийн зантай гарууд даа.
2021-12-10 21:30:29 - 202.9.46.172
иргэн
Оросууд энэ дэлхийд хамгийн шудрага бус түрэмгийлэгч орон. Донбас нь бн уу Луганецк нь бн Украйны зууль ёсны газар нутаг. Тусгаар улс өөрийнхаа хилийн дотор салан тусгаарлагчдаас хамгаалах нь дотоодынхан асудал. Орост хамаагүй асуудал
2021-12-10 21:19:02 - 103.212.119.11
Зочин
Таны миний гэрийн хажууд өдөөн хатгаад өөрийн гэрийн хэрүүлээ хажуу айлдаа тохоод түүгээрээ далимдуулж бусдаас дэмжлэг авнаа гэж бодож байна уу .үгүй шүү.Зүгээр байхад танай манай гэрийн хажууд бидний эсрэг бүгдийг босгоно гэж бодоод байгаа юм уу.Бүр хажууд чинь олон улсын арми авч ирээд тавьчихвал чи яах юм.Өөрийн нэр төрөө ,гэр орноо хамгаалдаг юм байгаа биз дээ.Украйн бол дэлхийн 2 -р дайнд бараг германтай нийлчихсэн германд урвачихсан орсын ардаас хутга шааж байсан даа.Орсоос саллаа гээд чавганцын хэрүүл хийхээс өөр юм мэдэхгүй украйнчууд одоо хийн хоолойгоо таслуулчихсан нүүрсээ зөөж чадахгүй эрчим хүчний ноцтой дутагдалд орчихсон орон байх юм.Зүгээр байхад зүгээр байдаггүй украйны поп эрх баригчидын буруугаас болж украйны ард түмэн зовлон үзэх бололтой.
2021-12-10 14:39:49 - 103.229.120.49
иди нахуй
гуцдаг хулгайч вэ, украин салан тусгаарлах гэсэн дотоодын урвагчдаас өөрийн нутгаа чөлөөлөх гэж бна, та нар болохоор чеченд цэрэг оруулж хүчээр дарж болдог бусад нь болохгүй гэх гээд бна уу, тэгвэл жишээ нь түркүүд чечен дэх оросын өдөөн хатгалгыг таслан зогсооно гэж яриад бвал ямар вэ
2021-12-10 10:43:57 - 43.242.243.177