Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Эмч Фаучи:Омикрон штамм вакциныг эсэргүүцдэг байж болох нь

Эмч Фаучи:Омикрон штамм вакциныг эсэргүүцдэг байж болох нь

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-02 10:11:48
  Коронавирусийн шинэ омикрон  хувилбар амархан халдварлаж, вакцины үйлчлэлийг илүү хүчтэй эсэргүүцэдэг байж болох юм гэж АНУ-ын халдвартын ерөнхий эмч Энтони Фаучи мэдэгджээ.  “Энэ штамм амархан халдварлаж, вакцины өгдөг тэр хамгаалалтаас зарим талаар бултдаг байж болох юм” гэж Фаучи  мэдэгдээд, гэхдээ энэ нь яг тодорхой биш байгааг тэмдэглэсэн байна. 
Вирусийн шинэ хувилбар олныг хамран тархахаас наана коронавирусийн эсрэг бүүстерийн тарилга хийлгэхээ хойшлуулахгүй байхыг АНУ-д иргэддээ зөвлөж байна.  “Хэрвээ вакцин тариулах эсрэг заалтгүй  бол... яг одоо л бүүстер тариул” гэжээ.  
АНУ-д коронавирусийн омикрон штамм тарж буй эхний тохиолдол бүртгэгдсэн байна. Телевизийн CNN суваг учрыг мэдэх хүний хэлснийг иш татан ингэж мэдээлжээ. Омикрон штаммын халдвар авсан тохиолдол Калифорни муж улсад илэрснийг телевизийн суваг тодруулан тайлбарласан байна. Мөн Өмнөд Солонгос, Японд омикрон штаммын халдвар авсан анхны тохиолдол илэрч,  энэ орнууд ӨАБНУ болон Африкийн хэд хэдэн улсын иргэд болон тэнд аж төрдөг хүмүүсийг өөрсдийн оронд оруулахыг хориглож, орж ирсэн тохиолдолд тодорхой хугацаагаар тусгаарлах гэж байгааг бас мэдээлжээ. 
 ДЭМБ-ын мэдээгээр, омикрон-штамм дэлхийн 23 оронд нэгэнт илрээд байгаа ажээ. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-12-02 10:11:48

Сэтгэгдэл бичих