Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 25, Мягмар
ШӨХТГ: Шинэ нисэх буудлыг 6 саяар торгож, 208 сая төгрөгийн орлогыг хураажээ

ШӨХТГ: Шинэ нисэх буудлыг 6 саяар торгож, 208 сая төгрөгийн орлогыг хураажээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-01 10:13:53
ШӨХТГ-аас “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 6 268 304 төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 208 943 478 төгрөгийг хураан авах шийдвэрийг гаргажээ.  

“Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсноос хойш Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасныг зөрчиж, үнэ тарифаа хянуулаагүй зөрчил гаргасан тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж шалгасан юм байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5.

 

Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа, менежментийг хариуцан ажилладаг Монгол - Японы хамтарсан компани юм.  Тус компани 2019 оны 07 дугаар сарын 01-нд байгуулагдаж, Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу шинэ нисэх буудлын менежментийг хариуцан ажиллаж байна. 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-01 10:13:53

Сэтгэгдэл бичих