Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 25, Мягмар
Говийн засаг ноёныхоос алт гарч, бусад аймгийн дарга нарынхаас юу гарах бол?

Говийн засаг ноёныхоос алт гарч, бусад аймгийн дарга нарынхаас юу гарах бол?

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-01 10:05:08
    Нэгэн цагт дарга гэдэг үг хууль, засаг, шударга ёсны хэмжүүр гэж сонсогддог байсан бол өдгөө дарга гэхээр иргэд, өсч буй залуу үеийнхэн авилгал ч хэмээн сонсч, ойлгох болж. Тэрхүү “дарга” нарын нэгээр өдгөө Өмнөговийн Засаг дарга асан Б.Бадраа гэгч тодроод байна. Нийтийн жишгээс гажихгүй гэсэн үү, дарга нарынхаа замаас гажихгүй гэсэн үү ямартай ч Ханбогд сумын засаг дарга гэртээ 12 килограмм алт хадгалж байгаад баригдав.  Мөн зарим нэг мэдээллээр Засаг дарга асан Б.Бадраа нь гэртээ 300 гаруй сая төгрөг хадгалж байсныг нь бэлнээр нь хурааж авсан гэх. Түүний өмчлөлд алт, мөнгөнөөс гадна 20 гаруй орон сууц байдгийг ч нийтэд зарлаад байна.  
    Улаанбаатарт хоёр ч хаустай, Б.Бадраа дарга алтан бүслүүртэй гэрт, есөн сая төгрөгний мөнгөн аяганд гүнцэг зооглож, алтан эмээл аргамаг хүлэг дээр тохож, арайтай л алтан жорлонд мөнгөн суултуурт суудаггүй бололтой юм. 
    Говийн бүсийн жижигхэн сумын засаг ноёныхоос ийм их хэмжээний хөрөнгө гарч байгаа юм чинь бусад аймгийн засаг ноёдыг шалгавал юу гарах бол? Баруун аймаг баялаг ихтэй, зүүн аймаг эрдэнэс ихтэй, төвийн аймгууд тэднээс дутахгүй. 
    Ерөнхий сайд нь авилгалтай хатуу тэмцэхээр ханцуй шамлаад орсон ч илэрсэн хэргүүд нь толгой илбэх төдийд шийдэгдэж байгаа болохоор тэд айхгүйгээр гэртээ эд баялагаа хадгалж байгаад гардуулсаар байна. Гардуулагсадын цуваа ганцаар тогтохгүй болов уу гэсэн хардлага ч нийгэмд байсаар байна.  
   Авилгалын гэмт хэрэгт холбогдож байгаа өмнөх даргуудын хэргийн явцаас ажиглан, дүгнэлт хийвэл бусад “том дарга” нарынхаа замаар замнаж, албан байгууллага болон хувь иргэдийн мөнгийг гэртээ хадгалж байсан хэмээн тайлбар өгч, хэргээ хялбаршуулсан аргаар шийдүүлэхээр зориг гарган шударга шүүхийн танхимаас төрийн албыг төдөн жилээр хашихыг хориглосугай гэсэн тогтоолтой гэртээ харих байлгүй дээ. 
   Шүүх, хууль хоёр шударга болоогүй цагт гэртээ мөнгөө хадгалсан дарга нарын цуваа мөд тасрахгүй гэсэн хардлага байна.  Удахгүй дарга нар мөнгөө өөрийн гэрт бус итгэмжит нэгний гэрт хадгалж, хамгаалах аргад шилжихийг ч үгүйсгэхгүй. Учир нь хэрэг илрүүлэлт эрчимжих тусам нуух арга нь ч бас нарийсах биз ээ. 
  Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадраа нарт холбогдох хэрэгт Ханбогт сумын Засаг дарга Х.Нэхийт тэргүүтэй албан тушаалтнуудыг шалгаж, уржигдар буюу арваннэгдүгээр сарын 29-нд гэрт нь болон ЗДТГ-ын албан өрөөнүүдэд нь нэгжлэг хийснийг орон нутгийн хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.
Иргэдийн хувьд хэдэн зуун төгрөг хумсалсан хэрэгт ялаар шийтгүүлдэг, дарга нарын хувьд хэдэн саяар нь хадгалсан ч торгуулаад, хялбаршуулсан аргаар шийтгүүлээд явдаг хуультай улсад дарга нарынхаас илэрсэн мөнгө, алтны хэмжээнд иргэд нь атаархаад л үлдэх юм даа. 
Ёстой л тавилан юм даа, хэдээр торгуулж, яаж шийдэхийг нь иргэд бараг л шүүхийнхэнээс өмнө таамагладаг болсон цагт Б.Бадраа дарга хорин саяар торгуулж, төрийн алба хаах эрхээ хасуулаад дараа жилийн наадмаар алтан эмээлтэй, аргамаг унаад явж байхад гайхах хэрэггүй л болов уу.   Атаархамаар их мөнгө, алт илэрсэн ч улс нь хураагаад авах эсэхийг харж л суух үлдлээ. 

Т.Цахилгаан
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-01 10:05:08

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Pee
Unen vv, pee bazarbaani
2021-12-01 19:38:56 - 66.181.161.23
Ха ха
Ёстой л тавилан юм даа. Хорин хэдэн шараар хотойх баян биш ээ. Удахгүй төр намайг яах юм, торгуулийг нь төллөө болоо юм биш үү гээд л гараад ирнэ
2021-12-01 11:55:11 - 66.181.161.118
Зочин
Бадраагаас их юм гарна. Өмнөговийн бүх хүү Н-тэйгээ нийлээд цохидог нь илрэх вийдээ. Дараа нь Засаг Сэддоржийг шалга. Дараа нь Х. Түмэнбаярыг шалга их юм бий. Хамгийн сүүлд Ажнай ахыг нь хорь. Түүнд л бүх хөзөр нь бгаа шүү
2021-12-01 10:54:58 - 103.229.122.1
Ард
арай л юмаа орон сууц л гэхэд 20 гэнээ, алтан эмээл ч гэх шиг
2021-12-01 10:06:47 - 192.82.88.134
Zochin
Altan deer suusan darga nar
2021-12-01 10:06:42 - 66.181.161.94