Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 25, Мягмар
ДЭМБ: COVID-19-ийн шинэ штамм сэтгэл түгшээж байна

ДЭМБ: COVID-19-ийн шинэ штамм сэтгэл түгшээж байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-27 13:23:24
   ДЭМБ баасан гарагт яаралтай хуралдсаныхаа дараа коронавирусийн шинэ хувилбарыг сэтгэл түгшээсэн асуудал гэж тодорхойлсныг Швейцарийн  нийтийн эрүүл мэндийн албаны мэдэгдэлд мэдээлжээ. 
 “Коронавирусийн саяхан илэрсэн В.1.1.529 хувилбар нь сэтгэл түгшээж байна. Энэ нь сэтгэл түгшээсэн бусад хувилбарын тухай шинжлэх ухаанд мэдэгдэж байснаас илүү олон мутацитай юм” гэж мэдээнд дурдсан байна.  Өмнөх вакцинууд энэ штаммын эсрэг үр дүн муутай байх магадлал бий гэж дээрх газар тодруулан тайлбарлажээ. Энэ нь үүнээс өмнө дэлхийд зонхилж байгаа “дельта” хувилбараас илүү халдвартайг мэргэжилтнүүд хэлж байна. 
Шинэ штаммыг “омикрон” гэж нэрлэжээ. “Энэ нь ямар штамм болох, оношлогоо, эмчилгээ болон вакцинд хэрхэн нөлөөлж болохыг мэдэж авахын тулд нэлээд хэдэн долоо хоног шаардагдана” гэж ДЭМБ-ын мэдэгдэлд өгүүлжээ. 32 мутаци агуулсан коронавирусийн штамм африкийн Ботсван улсад илэрснийг өмнө Британийн эрдэмтэд анхааруулсан юм. Тэднээс олон хүн уг штамм илүү халдвартай, вакцинд тэсвэртэйг цохон зааж байна. 
Шинэ штамм ӨАБНУ-д илэрч, одоо 22 тохиолдол бүртгэгдээд байгааг Өмнөд Африкийн халдварт өвчний үндэсний хүрээлэн бас нотложээ. ӨАБНУ, Ботсван болон Гонконгод шинэ штаммын халдвар авсан тухай мэдээ арваннэгдүгээр сарын 24-нд гарсан юм. Сүүлд  нь COVID-19-ийн шинэ төрлийн халдвар авсан тохиолдол Израиль, Бельги улсад илэрчээ. 
 В.1.1.529 нь дельта хувилбарыг бодвол вакцинд илүү тэсвэртэй байж болох юм гэж Лондон хотын их сургуулийн коллежийн эрдэмтэд таамаглаж байна. Тийнхүү шинэ штамм  илүү аюултай байж болох тухай мэдээ гарсантай холбогдуулан хэд хэдэн орон Африкийн орнуудтай агаарын харилцаагаа зогсоожээ. 
 Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-27 13:23:24

Сэтгэгдэл бичих