Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Ямар аминдэм COVID-19-ийн хүнд явцаас хамгаалдаг вэ?

Ямар аминдэм COVID-19-ийн хүнд явцаас хамгаалдаг вэ?

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-09 09:00:28

   Судсаар тарьсан C аминдэм  COVID-19-ийн хүнд явцаас хамгаалах боломж олгодог гэсэн дүгнэлтийг олон улын эрдэмтдийн баг хийжээ. “Телеграф” сонинд ингэж бичсэн байна.

    С аминдэм тарих нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг  нэмэгдүүлж, үрэвслийг дарангуйлдагийг эрдэмтэд клиникийн 12 туршилтын дараа илрүүлжээ. Энэ антиоксидант нь плацебо эмтэй харьцуулвал эдгэрэлтийг 70%-иар түргэсгэдэг нь хятадын Ухань хотод хийсэн нэг судалгааны явцад харагдсаныг сонинд бас тэмдэглэсэн байна.

    Өвчтөнд зургаагаас 24 хүртэл грамм С аминдэм тарих нь нас баралтыг бууруулж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацааг богиносгох боломж олгож байлаа гэж судалгаанд оролцогчдын нэг Анитра Карр хэлжээ. 

  Түүнчилэн ингэснээр COVID-19-ийн хүндрэх эрсдэлийг гурав дахин бууруулсан байна.

Гэхдээ илүү өргөн цараатай судалгаа хийх шаардлагатайг судлаачид тэмдэглэжээ.

Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-09 09:00:28

Сэтгэгдэл бичих