Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
НАТО Орост цөмийн цохилт өгөхөөр зэхэж байна

НАТО Орост цөмийн цохилт өгөхөөр зэхэж байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-05 12:01:48
   НАТО Орост цөмийн цохилт өгөхөөр бэлтгэж байна гэж грекийн армийн ахмад дайчин Ставрос Атламазоглу мэдэгджээ. Тэр 19Fortyfive сайтад зориулсан өгүүлэлдээ ингэж бичсэн байна. Аравдугаар сард хийсэн “Steadfast Noon” тактикийн сургуулалтын үеэр тус эвслийн хүчин байлдааны талбарт америк хийцийн В61  устөрөгчийн бөмбөг “хаяж  байжээ”.  
Энэ нь дэлхийн өнөөгийн хэрэг явдлуудтай холбоогүй байдаг л сургуулилт гэж тус байгууллагын хэвлэлд зориулсан мэдээнд дурдсан байна. Харин энэ сургуулилт нь Оросын эсрэг чиглэсэн байж болох юм гэж  шинжээч үзэж байна. 

Гэвч “Европын аюулгүй байдлын нөхцөл дордож, тодорхой бус байгаагаас болоод  цөмийн зэвсэг бүхий найдвартай, нэгдмэл эвсэл байх шаардлагатайг өнгөрсөн жил НАТО-гийн удирдлага тэмдэглэж байсныг тэр дурджээ. Ийм эвсэл нь тус тивийн таамаглах аргагүй аливаа нөхцөл байдлыг шийдвэрлэхэд туслана гэж цэргийн эвслийн удирдагчид үздэг байна. “Тунхаглалд Оросыг нэр заан дурдаагүй ч,  тус улсыг битүү хэлсэн байж болох” гэж Атламазоглу тэмдэглэжээ. 
Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаяснаас хойш цөмийн бөмбөг хэрэглэж байгаагүй хэдий ч, “Steadfast Noon”  зэрэг тактикийн сургуулалт  ийм зэвсэг хэрэглэсэн том дайн болох тохиолдолд онцгой чухал учир холбогдолтой юм гэж тэр бичсэн байна. Бэлтгэл сургуулилт хийснээр нисэгчид, багийнхан болон үйлчилгээний албаныхан хэрвээ цөмийн дайн эхлэвэл юу хийхийг урьдаас нарийн мэдэж авна гэж ахмад дайчин төгсгөлд  нь бичжээ. 
Дашрамд дурдахад, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Севастополь хотод үг хэлэхдээ,  эх орноо өмгөөлөн хамгаалахад бэлэн байдаг нь оросын ард түмэнд  угаас заяасан зан чанар юм гэж мэдэгдсэн байна.  
“Эх орондоо санаа тавьдаг уламжлал, түүнийг өмгөөлөн хамгаалах бэлэн байдал нь манай олон сая, олон үндэстний ард түмний зан чанарт  угаас суусан байдаг” гэж Путин Ард түмний нэгдлийн өдрөөр оросын иргэдэд мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлжээ. 

 Б.Атар 
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-05 12:01:48

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
НАТО дайнд бэлдэж байгаа нь ер нь бол vнэн штээ.
2021-11-09 18:21:59 - 202.9.46.42
Kl
Hudal garchig tawij handalt awah arga uu
2021-11-05 16:35:21 - 66.181.182.155
Зочин
Европ муурын сахалаар оролдохгүй байлгүй дээ. Худлаа мэдээг шүүлтүүргүй сэвсэн л байх
2021-11-05 14:00:09 - 103.57.92.218
Баагий
Ёстой нөгөө үхлээ эрсэн хулгана юм даа
2021-11-05 12:48:22 - 64.119.26.36