Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Франц, Их Британи хоёр загасны асуудлаар эвлэрэхээр шийдэв

Франц, Их Британи хоёр загасны асуудлаар эвлэрэхээр шийдэв

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-01 16:09:13
     "Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нар Брекситийн дараа Их Британийн усан дахь загас агнуурын эрхийн асуудлаарх мөргөлдөөн хурцдаж байгаа энэ үед улс орнуудаа эвлэрүүлэхээр шийджээ" гэж "Ройтер" агентлаг мэдээлжээ. 
Загас агнуурын квотын асуудлаарх уулзалтын үеэр Э.Макрон "Лондон хангалттай хэмжээний нөөц олгохгүй байна" гэж мэдэгдсэн аж. Үүний зэрэгцээ Францын төрийн тэргүүн Европын холбооноос гарч, нутаг дэвсгэртээ загасчлах тухай гэрээнд заасан загас агнуурын зөвшөөрлийг Лондон хангалттай хэмжээгээр олгохгүй талаар мэдэгдсээр байгаа юм. Б.Жонсон хариуд нь "Бүх гэрээгээ биелүүлж байгаа" гэж мэдэгдэв.                
 Загас агнуурын квотын маргаан нь Brexit-ийн нэг шалтгаан байсан бөгөөд үүний дараа Их Британи илүү бие даасан бодлого баримтална гэж найдаж байв. Гэсэн хэдий ч санал зөрөлдөөн бүрэн шийдэгдээгүй ба аравдугаар сарын сүүлчээр Их Британийн үйлдэлд сэтгэл дундуур байсан Франц өөрийн усан дахь худалдааны хөлөг онгоцоо булаан авчээ.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-11-01 16:09:13

Сэтгэгдэл бичих