Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 29, Ням
Талибуудыг террористуудын жагсаалтаас хасч болох тухай Путиний хэлсэн үг

Талибуудыг террористуудын жагсаалтаас хасч болох тухай Путиний хэлсэн үг

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-25 11:26:57
Талибууд өөрсдийг нь террористуудын жагсаалтаас хасч болох тухай Путиний хэлсэн үгэнд баяр хүргэжээ.    
 “Талибан” хөдөлгөөнийг (Оросын нутагт хориглосон террорист байгууллага) террорист байгууллагуудын жагсаалтаас хасч болох тухай Оросын ерөнхийлөгч Владимир Путиний хийсэн мэдэгдэлд Афганистаны Гадаад хэргийн яам баяр хүргэж байна гэж афганы ГХЯ-ны төлөөлөгч Абдул Кахар Балхи мэдэгджээ.  Түрүүнд нь оросын төрийн тэргүүн Валдайн чуулга уулзалт дээр үг хэлэхдээ, зохих шийдвэрийг НҮБ-ын хүрээнд гаргах ёстой, харин ОХУ энэ чиглэлээр ажиллах болно гэж мэдэгдсэн юм. 
 “Эмирт улсын удирдагчдын нэрсийг хар жагсаалтаас хасч болох талаар  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний хэлсэн үгэнд Исламын Афганистаны эмирт улсын (талибуудын улс төрийн тогтолцооны  нэр – ред.,) ГХЯ баяр хүргэж байна. 
Дайн нэгэнт дуусч байгаа болохоор дэлхийн улс орнууд Афганистантай харилцаж, түүнд хандахдаа нааштай өөрчлөлт хийх ёстой” гэж афганы ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Твиттерт бичжээ. 
Талибууд харилцан найр тавих зарчмын үндсэн дээр олон улсын хамтын нийгэмлэгтэй нааштай харилцаа тогтооно хэмээн найдаж байна гэж тэр дурджээ. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-10-25 11:26:57

Сэтгэгдэл бичих